Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-2025 маргааш эхэлнэ.
Тайланд улсын Бангкок, Након Ратчасима, Чианг Май, Пукет гэсэн 4 хот уг тэмцээнийг хуваан зохион байгуулна. Энэ нь Зүүн Ази тивд ДАШТ зохион байгуулагдах анхны тохиолдол.
Монголд албан ёсны эрхтэйгээр NTV болон N Sports TV-ээр шууд дамжуулах гэж байна.
Уг ДАШТ-д оролцох багийн хүрээ өргөжиж, өмнө нь 24 баг оролцдог байсан бол одоо 32 баг оролцохоор болсон юм. Тэмцээн энэ сарын 22-оос есдүгээр сарын 7 хүртэл зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл үлдээх