The MongolZ баг өчигдөр 3DMAX багийг хожсоноор Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт үлдээд байна.
Тэдний өчигдрийн тоглолт 2:1 харьцаагаар дууссан бөгөөд Ancient map дээр 13:9 харьцаагаар The MongolZ илүүрхсэн бол Inferno map дээр 9:13 харьцаагаар 3DMAX хожсон юм. Ийнхүү сүүлийн шийдвэрлэх Nuke map дээр 13:8 харьцаагаар The MongolZ хожил авч, шөвгийн дөрөвт үлдлээ.
Тэд шөвгийн дөрөвт дахин Vitality багтай учраа таарах бөгөөд Vitality TYLOO багийг 2:0 харьцаагаар хожсоноор ийнхүү The MongolZ-той тулах болсон юм.
Шөвгийн дөрөв шатны Vitality болон The MongolZ багийн тоглолт 8 сарын 23-ны 22:30 цагт болно.
Ташрамд, тус хоёр баг нийт 10 удаа тоглосноос 9 удаа Vitality баг хожил байгуулсан бол сүүлд 8 сарын 17-нд болсон BLAST Bounty 2025 тэмцээнд The MongolZ баг хожсон юм. Ийнхүү тэд 11 дэх удаагаа Esports World Cup 2025 тэмцээнд дахин учраа таарах гэж байна.
Сэтгэгдэл үлдээх