Японы Toyoake хотын захиргаа гар утас хэрэглэх хугацааг өдөрт 2 цаг болгож хязгаарлана

.Graph
2025-08-22

Kyodonews - Өчигдөр Японы Айчи мужийн Toyoake хотын захиргаа Kyodo News-д Ажил, сургууль, хичээлтэй холбоогүй үед гар утас хэрэглэх хугацааг өдөрт хоёр цаг болгож хязгаарлах орон нутгийн тогтоолын төсөл боловсруулж байгаагаа мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл ажил дээрээ, сургууль дээрээ хэрэглэж байгаа цаг тооцогдохгүй. Харин чөлөөт цагаараа тоглох, видео үзэхэд өдөрт 2 цаг зарцуулахыг зөвлөж байгаа юм. Орон нутгийн чуулганаар батлагдвал 10 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ ямар нэгэн шийтгэл оноохгүй байх бөгөөд хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм. 

Мөн төсөлд хүүхдүүдийг сайн унтаж амрах үүднээс ахлах ангийн болон түүнээс дээш сурагчид ухаалаг утсаа оройн 10:00 цагаас, бага ангийн сурагчид 9:00 цагаас хойш ашиглаж болохгүй гэж заасан байна.

Уг төсөлд ухаалаг утас, персонал компьютер, таблет нь зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч олон нийтийн сүлжээ, видео стриминг хэтрүүлэн ашиглах нь эрүүл мэнд, гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe