JCI байгууллагын залуус 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулж, 20 сая ам.долларын эдийн засгийн эргэлт бий болгожээ

.Graph
2025-08-22

JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулган 2025 оны зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон. Чуулганд 59 орны 5000 гаруй залуу хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 140 гаруй үйл ажиллагаанд оролцжээ. 

JCI Монгол байгууллагын залуус тус чуулганыг “Go Mongolia: AMAZING ASPAC” уриан дор бизнесийн хөгжлийг дэмжих, цахим шилжилтээр түүчээлэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Net-Zero буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд зохион байгуулсан байна.  

Тухайлбал, тус чуулганы эдийн засгийн үр ашгийн судалгаагаар чуулганы нэг оролцогч дөрвөн өдрийн турш дунджаар 3,993 ам.долларыг зарцуулсан нь Монгол Улсын эдийн засагт нийтдээ 20 сая ам.долларын эргэлт бий болгож, 18 мянга гаруй ажлын байрыг идэвхжүүлсэн байна. 

Мөн “Ногоон чуулган” зохион байгуулах зорилгын хүрээнд 122.5 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, эх дэлхийнхээ хөрсөнд 5000 мод шинээр тарьсан нь байгаль орчны хариуцлагатай манлайллын тод жишээ болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe