Улаанбаатар хотод 25 хэмийн дулаан байна

Ц.Чимэдцэеэ
2025-08-25

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.

2025 оны 08-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +21...+23 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +11 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe