Испанид “Tomatina” арга хэмжээний 80 жилийн ой тохиож байна

Б.Сувданзаяа
2025-08-26

AP - Испанийн алдарт “Tomatina” арга хэмжээний 80 жилийн ой тохиож буй бөгөөд энэ өдөр олон мянган хүмүүс улаан лоолиор байлдаж, хотыг улаан өнгөөр ​​буддаг байна. 

Энэ жилийн “Tomatina” арга хэмжээ 1 цагийн турш үргэлжилжээ. Бунол хотод 120 тонн  боловсорсон улаан лоолийг авчирсан бөгөөд брезентээр хучигдсан барилгууд дунд 22,000 оролцогч оролцжээ. Бунол хотын иргэдээс бусад нутгийн оролцогчид 15 евро төлж оролцдог байна.  

Уг арга хэмжээг 1945 онд бие бие рүүгээ улаан лооль шидэж байсан нутгийн хүүхдүүдийн байлдаанаас санаа авч зохион байгуулж эхэлсэн юм. Жил бүр уламжлал болгон зохиогддог “Tomatina”-г 1950-иад онд Испанийн төрийн толгойлогч Франциско Франко түр хугацаагаар хориглож байсан ч нутгийн иргэд эсэргүүцэж байжээ. 

1980-аад оны үед уг баяр наадмыг үндэсний хэмжээний арга хэмжээ болгон хувиргаж,  олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан байна.

Их бууны дуугаар тэмдэглэгдэх цаг дуусмагц хотын гудамжинд олон хүн ойр орчмын нийтийн шүршүүрт орохоор бужигналдаж, гурваас дөрвөн цагийн дараа гудамжнууд заримдаа өмнөхөөсөө илүү цэвэрхэн болсон байдаг байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe