НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК нар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улс хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялдуулах нь зүйтэй гэдгийг онцлоод, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн зорилго дэвшүүлснээ танилцуулсан аж. Тухайлбал,
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна” гэдгийг онцолсон юм.
НҮБ-аас монгол гэрийн “Чип” багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшинд шилжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нөлөөллийг үнэлэх, хийн түлшний зөв дадал, хэрэглээний сургалтыг зохион байгуулах, олон нийтэд таниулах, агаар орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж буй талаарх суурь судалгааг хийх юм.
Сэтгэгдэл үлдээх