“Монцемент билдинг материалс” ХХК нь Монполимет групп болон ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд байгуулагдсан үйлдвэр билээ. Тэгвэл тус үйлдвэр байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монцемент билдинг материалс” ХХК-ийн зүгээс Тогтвортой хөгжлийн тайлангаа олон нийтэд танилцуулжээ.
Улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулагч байгууллага
- 350 сая ам.доллар: “Монцемент билдинг материалс” ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дотооддоо дээрх дүнтэй тэнцэхүйц цемент үйлдвэрлэн, валютын урсгалыг авч үлджээ.
- 82 тэрбум төгрөг: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд улс, нийслэл, орон нутгийн төсөв болон нийгмийн даатгалын шимтгэлд дээрх дүнгээр татвар төлсөн байна.
- 6.5 тэрбум төгрөг: Нийт төлсөн татвараас дээрх дүнгээр орон нутагтаа буюу Дорноговь аймгийн төсөвт төвлөрүүлжээ.
- 632 тэрбум төгрөг: 400 гаруй ханган нийлүүлэгч, 350 гаруй харилцагч байгууллагууддаа мөн дүнгээр бизнесийн орлогыг оруулсан аж.
100,000 тонн нүүрсхүчлийн хийг бууруулсан нь 4 сая мод тарьсантай тэнцэнэ
- Цемент үйлдвэрлэхэд гардаг их хэмжээний хаягдал халуун хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системийн ачааллыг 45 хүртэлх хувиар бууруулжээ.
- Ингэснээр 621 сая квт.ц эрчим хүч хэмнэхийн сацуу агаарт цацагдах нүүрсхүчлийн (Co2) хийг 100 мянган тонноор бууруулаад байгаа юм.
- Мөн 99 мянган тонн хаягдал усыг дахин цэвэршүүлж, говийн хөрсний онцлогт тохирсон 5000 гаруй мод бутыг тарьж ургуулжээ.
Уг ажил амжилттай хэрэгжиж буй тул цаашид монгол орны цөлжилтийн эсрэг хувь нэмрээ оруулан, ойн зурвас үүсгэхээр зорьжээ.
Ажилтандаа ээлтэй байгууллага
- 500+ гаруй ажилтан: Шинэ суурьшлын бүсэд гэр бүлтэйгээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлжээ.
- 160 айлын орон сууц: Дорноговь аймгийн Өргөн суманд Өргөн нэртэй хотхон байгуулсан байна.
- 896 сая төгрөг: Хамт олныхоо эрүүл мэндийг дэмжих үйлсэд зориулжээ.
- 4758 ажилтан: Давхардсан тоогоор 4758 ажилтнаа гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлэх, зөөлөн ур чадварын сургалтад хамруулан 1.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан хамт олон
- Тус компани өнгөрсөн хугацаанд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийгмийн сайн сайханд зарцуулжээ. Тухайлбал,
- Дорноговь аймагт 11.2км хэрэглээний усны шугам хоолойн бүтээн байгуулалтыг хийж өргөн сумын иргэдийг хэрэглээний усаар хангав.
- Өргөн сумын ЕБС-ийн мэдээлэл зүйн кабинет, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Электроникийн лабораторийг тус тус засварлан, тоног төхөөрөмжүүдийг нь шинэчлэн, оюутнуудыг цалинтай үйлдвэрийн дадлагад хамруулсан.
- “Тэтгэлэгт оюутан төсөл” хэрэгжүүлэн инженерээр мэргэшиж буй оюутнуудад тэтгэлэг олгон, ажлын байрны урилга хүргүүлж, алслагдсан бүс нутгийн багш нарыг таблеттай болгохоор ажиллаж байна.
- Мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн дотор, гадна тохижилтыг хийхэд 240 сая төгрөг зарцуулжээ.
Тус компанийн Тогтвортой хөгжлийн тайланг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл moncement.mn сайт руу хандаарай.
Сэтгэгдэл үлдээх