Нийслэлийн 13 байршилд явган зам шинэчилжээ

Ц.Чимэдцэеэ
2025-08-28

Нийслэлийн 13 байршилд явган зам шинэчилж буй талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээллээ. Тэр ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байгаа талаар мөн дурдав.

Ийнхүү шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх аж.

Харин төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална хэмээн мэдэгдлээ. Мөн "Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ" гэв.

Мөн НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг хучсан байна” хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe