АН-ын даргад нэр дэвших дөрвөн гишүүн байна

Ц.Чимэдцэеэ
2025-08-29

АН-ын ҮБХ өчигдөр хуралдсан. Хуралдаанаар намыг даргаа сонгох эсэх асуудал болон дэгээ шинэчлэх эсэхээ хэлэлцсэн.

Ийнхүү АН намын даргаа сонгохдоо хуучин дэгээ баримтлахаар болсон. Улмаар сүүлийн дөрвөн жил ҮБХ-ны гишүүн байх хэмээх шаардлагыг хангаагүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар нэр дэвших боломжгүй болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар нэр дэвшихээ илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир уг өрсөлдөөнд нэгдэхээр болжээ.

Ө.Шижирийн хувьд 2007 онд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулагч, улс төрийн ажилтнаас эхлэн намын бүх шатны нэгжид ажилласан туршлагатай хэмээн мэдэгдээд буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe