Урьд шөнө тохиосон "улаан сар" нь нар, дэлхий, сар нэг шулуунд байрлах үед тохиодог.
Ингэхдээ дэлхийн атмосфер нарны гэрлийг шүүж, улаан туяа нэвтэрснээр сарны тусгалд ойн ийнхүү харагддаг байна.
Энэ онд хоёр дахь удаагаа тохиосон бөгөөд есдүгээр сарын 7-ны 23.28 цагт эхэлж, 8-ний 02.11 цагт оргил үедээ хүрч, 04.55 хүртэл үргэлжилжээ.
Нийт 5 цаг 27 минут үргэлжилсэн ба Улаанбаатарт бүрэн харагдсан.
Харин АНУ болон Баруун Америкт харах боломжгүй, Европын зүүн хэсгээр хэсэг хугацаанд харагдсан бол Ази, Африк, Европ, Австралид бүтэн харагдсан байна.
Сар хиртэх нь 2-3 жилд, 1-2 удаа тохиодог ба энэ онд гуравдугаар сарын 14-нд тохиосон бол урьж шөнийх энэ жилийн сүүлийх байжээ.
2026 оны наймдугаар сарын 8-нд сар хиртэх ч энэ жилийн 2 удаагийх шиг бүтэн бус буюу сар дэлхийн сүүдэрт бүрэн орохгүй захаар нь байрлах тул улаан сар харагдахгүй аж.
Сэтгэгдэл үлдээх