Дампуурсан Капитал банк НДС-ийн 64 тэрбум төгрөг, Чингис хаан банк 87 тэрбум төгрөгийн өрөө барагдуулна уу

.Graph
2025-09-09

Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас

  • мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төгрөг,
  • хөрөнгөөр 26.2 тэрбум төгрөг барагдуулж, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй буюу өртэй байна.

Харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас

  • 11.1 тэрбум төгрөг /мөнгөн хөрөнгөөр/ 
  • 5.07 тэрбум төгрөг /хөрөнгөөр/ барагдуулж, 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэхүү асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын үеэр хөнджээ. 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцжээ. Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, Чингис хаан банк, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалтын танилцуулга, сумын байцаагч нар нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системд ажиллаж эхлэх ажлын явц зэрэг 8 асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтэд онцгой анхаарч хэрэгжилтийг ханган, ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр танилцуулах чиг үүргийг даргын зөвлөлөөс гаргажээ.

Мөн Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2025 онд багтаан 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр холбогдох газрууд бэлтгэл ажлаа хангаад байна. Дээрх ажилтай холбоотойгоор үүсэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

undarmaagiin hariyalaltai bishrelt groupiin hurungiig huraa

chinbishrelt

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe