Шүүхийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга ажлын байрны бэлгийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн асуудлаар албан хаагчид нь ХЭҮК-д хандан шалгуулж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх төрийн өндөр албан тушаалтантай холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цагт товлогджээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хуульд зааснаар
70.1.1.нотлох баримт, гаргуулах хасуулах
70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх
70.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
70.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг авч үзэх аж.
Сэтгэгдэл үлдээх