УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс намын дотоодод үүсээд байгаа зарим асуудлаар тодруулга авлаа. Тэрээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй Архангай аймгийн Цэнхэрийн рашаанд уулзах үед "Намын даргын ажлаа өгөхгүй ажил гацаагаад байгаа зүйл байхгүй. Намын даргын ажлаа өгнө" гэж хэлсэн хэмээн хэллээ. Мөн тэрээр ирэх долоо хоногт Удирдах зөвлөл хуралдах тов гарах тухай ярилаа.
- Цэнхэрийн халуун рашаанд Л.Оюун-Эрдэнэ хэсэг гишүүдтэй уулзалт хийсэн гэсэн. Таны нэр явж байсан юу яригдсан бэ?
- Тэнд яг товлоод нууцаар уулзсан юм байхгүй. Хэсэг гишүүд нийлээд л амралтаараа явсан. Нэг цуглахаар 20 гаруй гишүүн болчихдог. Тийм учраас нууц уулзалт гэсэн байж магадгүй.
- Намын дарга хүн Ерөнхий сайд байх ёстой гэсэн дүрэм бий. Г.Занданшатарыг та намын даргад дэмжих үү?
- Манай нам тухайн сонгуульд ялсан намын даргыг Ерөнхий сайд болгохыг санал болгоно гэсэн л дүрэмтэй. Сонгуульд удирдаад ялсан намын дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд байх гэсэн логиктой юм.
Сэтгэгдэл үлдээх