АНИМО 2025: Бүтээлч салбарынхныг урьж байна

.Graph
2025-09-15

Монголын креатив салбарынхан цугладаг “АНИМО 2025” фестиваль энэ жил хоёр дахь удаагаа, 9-р сарын 20–21-нд “SKYWING” цогцолборт зохион байгуулагдах гэж байна.  Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан энэхүү фестиваль олон улсын уран бүтээлчид, студи, медиа, контент үйлдвэрлэгчидтэй шууд уулзалт хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг оролцогчдод олгодог билээ.

Энэ жилийн хувьд анимейшн, комик, манга, game, digital art, art toy зэрэг бүтээлч салбаруудаар хүрээгээ тэлсэн тус фестивалиар Монгол Улсын шилдэг бүтээлчид болон Netflix, Studio Ghibli зэрэг дэлхийн алдарт бүтээлүүд дээр ажилласан олон улсын уран бүтээлчид, шилдэг продакшнууд өөрсдийн туршлагаасаа хуваалцах юм.

  

  

Түүнчлэн арга хэмжээний үеэр  “АНИМО Питч” хөтөлбөрөөр дамжуулан залуу уран бүтээлчид ч шинэ төслөө танилцуулах гэж байна. Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын анимейшнийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Nomadia Pictures болон банк санхүүгийн байгууллагаас ХХБ ажиллаж байгаа юм.

Хөтөлбөрийн хураангуй: 

  • Монголын болон олон улсын шилдэг анимейшн уран бүтээлүүдийг үзэх
  • Netflix-ийн алдарт Arcane цуврал, Японы Studio Ghibli-ийн Spirited Away, Princess Mononoke болон Hollywood-ийн шилдэг бүтээлүүд дээр ажилласан уран бүтээлчидтэй уулзах
  • Олон янзын дүр төрх бүхий косплей үзүүлбэрүүд
  • 72 цагийн дотор бүтсэн анимейшнийн уралдаан
  • Шинэ бүтээлч төслөө олон нийтэд танилцуулах “АНИМО ПИТЧ”
  • Олон улсын нэр хүндтэй зочин уран бүтээлчдийн удирдах воркшоп, мастер класс, хэлэлцүүлэгт оролцох
  • Номын болон бүтээлийн үзэсгэлэн 

  

  

Огноо: 2025.09.20–21
Байршил: SKYWING цогцолбор

Тасалбар: Shoppy.mn & Portal.mn 

  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe