Ерөнхий сайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог ахална

.Graph
2025-09-16

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайдын харьяанд шилжүүллээ. Ингэснээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, өмнөх даргаар ажиллаж байсан БОУАӨ-ийн сайдыг дэд дарга болгон өөрчлөв.

Мөн Ерөнхий сайдын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай штабыг шинэчлэн байгуулж, даргаар нь Шадар сайд С.Амарсайханыг томиллоо. 

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe