“Apple” компани өнгөрсөн мягмар гарагт Iphone брэндийн гар утасны шинэ загвар болох Iphone Air загвараа танилцуулсан билээ. Урьдчилсан захиалга энэ сарын 12-ны баасан гарагт эхэлсэн бол 19-ний өдрөөс эхлэн хэрэглэгчдийн гарт хүргэхээ мэдэгдлээ. Тус загвар нь хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг ашиглах боломжийг олгосон төдийгүй цоо шинэ архитектур бүхий гоёмсог, хөнгөн гэдгээрээ онцлог аж. Шинжээчдийн үзэж буйгаар Apple-ийн түүхэн дэх хамгийн амжилттай загварын нэг болох iPhone 6 шиг хувилбарыг удаан хугацааны турш хүлээж буйгаа хэлсэн юм. Олон улсын судалгааны компани болох IDC-ийн мэдээлснээр 2022 оны дөрөвдүгээр улиралд ухаалаг гар утасны зах зээлд борлуулалт хамгийн ихээр буурсан жил болжээ. Харин 2025 онд тус байгууллагын судалгаанд гар утасны борлуулалт өмнөх оны үзүүлэлтээс 1.4 хувиар өссөнийг танилцуулсан.
Харин Apple компанийн зүгээс сүүлийн жилүүдэд болж буй эдгээр уналтыг ахин сэргээх шинэ технологи бол Iphone Air загвар байх болно гэдгийг хэлжээ.
АНУ-ын ухаалаг утас худалдан авалтыг хянадаг нэгэн фирм хэлэхдээ хэрэглэгчдийн 68 хувь нь батарейны хугацаа хэт богино, эсвэл дэлгэц нь хагарсан зэрэг шалтгаанаар утсаа солих шаардлагатайг тогтоожээ. Мөн хэрэглэгчид гар утсандаа шинэчлэлт хийхдээ шинэ функц, технологийг шаардахаас илүүтэй хэрэгцээ шаардлагад тохирсон өөрчлөлтүүдийг хүсдэг талаар онцолсон. Тэгвэл Apple компани энэ удаагийн цоо шинэ загвартаа ямар шинэчлэлтүүд оруулсан бол?
Шилдэг загвар
Мэргэжлийн гүйцэтгэлтэй, цоо шинэ загвартай iPhone Air нь 5.6 мм хэмжээтэй бөгөөд энэ нь бүх цаг үеийн хамгийн нимгэн загвар гэдгээрээ онцлог. Харьцуулбал, нэг балын харандааны өргөнтэй тэнцэх хэмжээний юм.
Бүтэн өдрийн турш ажиллах гайхалтай батарейны чадамж
Apple-ийн нэгэн шинэ дэвшилт нь батарейны зайг ихэсгэдэг дотоод архитектур болон программ хангамжийг төгс шийдэж өгсөн байна. iPhone 17 нь бүтэн өдрийн турш ажиллах боломжтой батарейны чадамжтай.
eSIM: Уян хатан, тохиромжтой, аюулгүй холболт
iPhone 17 нь зөвхөн eSIM загвартай бөгөөд дотоод зайг хэмнэж, гайхалтай хөнгөн байдлыг идэвхжүүлж чадсан. eSIM нь уламжлалт физик SIM карттай харьцуулахад илүү уян хатан, илүү сайн хамгаалалттай саадгүй холболтыг бий болгодог. Мөн аюулгүй байдлыг сайжруулж, хулгайд алдсан тохиолдолд үүний тусламжтайгаар байршлыг удирдах боломжтой.
iPhone 17 ба байгаль орчин
“Apple” компанийн цаашдын зорилго бол материал, цахилгаан, тээвэр гэсэн гурван том эх үүсвэрээс ялгарах бүтээгдэхүүний ялгаралтыг бууруулж, энэ арван жилийн эцэс гэхэд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах зорилготой ажиллаж байгаа юм.
iPhone 17 загварын 80 хувь нь дахин боловсруулсан титан юм. Мөн батарей нь 100 хувь дахин боловсруулсан кобальт юм. Харин цаасан сав баглаа боодлын хувьд 100 хувь шилэн материалтай бөгөөд дахин боловсруулахад хялбар.
Хүчирхэг камерын системүүд
Тус загвар гэрэл зураг болон видеоны чанарыг сайжруулдаг цоо шинэ “Center Stage” урд камерыг танилцууллаа. Дэлгэцийн урд камер нь iPhone дээрх анхны дөрвөлжин урд камерын мэдрэгчтэй бөгөөд өргөн цар хүрээг хамарч, 18 МП хүртэл зураг авах боломжтой. Хэрэглэгчид ландшафтын сельфи хийхдээ iPhone утсаа эргүүлэх шаардлагагүй болсон байна.
Ухаалаг шинэ чадамжтай iOS 26
Энэхүү хүчирхэг технологи нь хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг аппликешнүүдийн чадамжийг илүү сайжруулж өгдөг. Тунгалаг шил бүхий шинэ загвар нь программууд болон системийн чанарыг илүү тод болгож контентод илүү их анхаарал хандуулах боломжтой болжээ.
Сэтгэгдэл үлдээх