Холливудын алдарт эмэгтэй реппер Cardi B (тайзны нэр) иргэний хэргээр шүүхэд дуудагдаж, тус шүүх хурал энэ сард болсон билээ. Тодруулбал, Cardi B нь 2018 оны хоёрдугаар сард АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес мужийн баруун хэсэгт харьяалагддаг Беверли Хиллс хотод байрлах нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт байх үеэрээ хамгаалалтын ажилтан эмэгтэй рүү дайрч, хэл амаар доромжлон нүүрэн хэсгийг нь маажиж гэмтээсэн гэх хэрэгт буруутгагджээ.
Тус гомдлыг 2020 онд тухайн улсын иргэн 24 настай Эмани Элис гэх эмэгтэй гаргажээ. Тэрээр хэлэхдээ “Тухайн өдөр би ажлаа хийж байх үеэр Cardi B орж ирсэн. Би түүний шүтэн бишрэгч байсан учраас Cardi мөн үү гэж асуухад тэр над руу дайрч, хэл амаар доромжлон хамар хэсгийг маш урт хиймэл хумсаараа маажиж гэмтээсэн” хэмээн мэдүүлсэн байна.
Тэрбээр уг үйл явдлаас хойш бие махбодын гэмтэл болон сэтгэл санааны гүн хяралд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул эдгээр бүх хохирлыг барагдуулах 24 сая ам.доллар буюу 82.8 тэрбум гаруй төгрөгийг түүний эсрэг нэхэмжилжээ. Харин Cardi B-н талаас тэрээр анхны хүүхдээ тээж байх үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт орох үеэр хамгаалалтын ажилтан түүнийг даган бичлэг хийж, хувийн нууцыг нь дэлгэсэн хэмээн хэлж уг явдлыг үгүйсгэсэн байна.
Энэхүү иргэний хэргийн шийдвэр мягмар гарагт гарсан бөгөөд 12 тангарагтны шүүгч уг хэргийг үндэслэлгүй хэмээн үзжээ.
Эцэст нь Cardi B шүүх хуралд ялалт байгуулснаар тус хэрэг хаагджээ. АНУ-ын хуульд шүүх хуралд ялагдсан тал өөрийн болон эсрэг талын хөлсөлсөн өмгөөлөгчдийн төлбөрийг 100 хувь төлөх ёстой байдаг байна.
Сэтгэгдэл үлдээх