Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр олны анхаарал татсан хоёр хэргийн шүүх хурал болно.
09.00 цагаас
“Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн хэргийн шүүгдэгч "Э"-д холбогдох Эрүүгийн хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөлтэй буюу хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хөнөөсөн зүйлчлэлтэй шүүх хурал болно. Тус хэрэг 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялтай.
16.00 цагаас
16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн "Д"-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй.
Тухайлбал тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д хэлэлцэх асуудлыг тодорхойлсон.
6.1.өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт;
6.2.хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаархи санал, хүсэлт;
6.3.эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, эсхүл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлт;
6.4.прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;
6.5.яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт;
6.6.шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.7.яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлт;
6.8.яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол;
6.9.шүүх хуралдааны товын талаархи санал, хүсэлт;
6.10.шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал, хүсэлт;
6.11.шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт;
6.12.таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт;
6.13.нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;
6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;
6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;
6.16.хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт;
6.17.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол.
Шүүгдэгч нарыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас тус шүүхэд цагдаагийн байгууллага хуяглан хүргэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх