Дэлхийн нэрт үнэт эдлэлийн цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-ийн үүсгэн байгуулагч Казүми Арикава нь энэ сарын 19 нд монголд ирэхээр болжээ.
Казүми Арикава нь сүүлийн 40 гаруй жил үнэт эдлэлийн цуглуулагч, судлаачаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр үнэт эдлэл, урлагийн бүтээлийн цуглуулга нь зөвхөн гоёл чимэглэл, үнэт эдлэл төдий бус нэг төрлийн хөрөнгө оруулалт, урт хугацааны нийгмийн оюун санаанд нөлөөлөх хүчин зүйл хэмээн үздэг байна.
Тэрбээр 2025 оны 9 сарын 20 өдрийн 11:30 цагаас Чингис хаан Үндэсний музейд “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр илтгэл тавих аж.
Мөн Японы орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм.
Зохион байгуулагч: К-veritas
Дэмжигч байгууллага: Япон Улсын Элчин сайдын яам, Чингис хаан Үндэсний музей
Сэтгэгдэл үлдээх