Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц хэрцгийгээр хүнийг хороосон яллагдагчид бүх насаар нь хорих ял оноолоо

Ц.Чимэдцэеэ
2025-09-17

“Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн хэргийн шүүгдэгч "Э"-гийн Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хороосон үйлдэлд бүх насаар нь хорих ял оноолоо. Тус ялыг тусгай дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлэх аж.

Ингэхдээ цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцох юм байна. Мөн Иргэний хуульд зааснаар сэтгэцийн хохирол болох 162 сая 360 мянган төгрөгийг гаргуулан амь хохирогчийн 18 настай хүүд олгохыг шүүхээс даалгав.

Харин амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe