Д.Халиунаа
Номын баяр жил бүрийн хавар тавдугаар сард болон намар есдүгээр сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд болдог. Энэ удаагийн номын баяр гурван өдөр үргэлжлэх ба "Номын соёлт ертөнц” ТББ 20 дахь жилдээ зохион байгуулж байна.
Номын баярт жил бүр 300 гаруй зохиолч 120 гаруй хэвлэлийн компани болон номын салбарын байгууллагууд оролцон нийслэлийн бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын арга хэмжээний нэг юм.
Номын баярт хүрэлцэн ирснээр өөрийн хүндэлж, хайрладаг зохиолчидтой уулзах, гарын үсэг авах болон үнэ цэнтэй ховор номуудыг олох боломжтой.
Сэтгэгдэл үлдээх