Гавьяат тамирчин Б.Сэр-Од 20 дахь удаагийн ДАШТ-нд оролцлоо

.Graph
2025-09-18

Д.Халиунаа

Японы нийслэл Токио хотноо болж буй  20 дахь удаагийн хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ)-д энэ сарын 15-нд тамирчин Б.Сэр-Од оролцлоо.

Домогт тамирчин ийнхүү 43 насандаа 12 дахь удаагийн ДАШТ-дээ 42 км зайг 02 цаг 30 минут 09 секундэд туулж, 65 дугаар байр эзэлснээрээ өөрийн намтартаа бас нэгэн томоохон түүхийг бүтээв.

Үүний дараа “Citius Mag”-т өгсөн ярилцлагадаа “Би үргэлж өөрийнхөө биетэй тулалддаг. Миний бие бол маш хүчтэй” хэмээн хэлсэн. Мөн Монгол Улс хөнгөн атлетикийн спортыг маш бага дэмждэг тул өөрийн бэлтгэл сургиулалтаа үргэлж Япон улсад хийдэг бөгөөд хоол хүнс болон бэлтгэл хийхэд үнэхээр сайхан газар хэмээжээ.

“Citius Mag”-аас дараагийн дэлхийн аваргад оролцохоор төлөвлөж байгаа эсэхийг асуухад тэрээр ямар ч эргэлзээгүй орно гэдгээ мэдэгдсэн.

Тамирчин Б.Сэр-Од 2023 онд “The New York Times”-д ярилцлага өгсөн ба тус ярилцлагатаа гүйлтийн спорт хөгжөөгүй байсан Монгол Улсад тамирчны хувьд хэрхэн өсөж дэвшсэн талаараа хуваалцжээ. Нэгэн цагт тэрээр биеийн тамирын багш байсан бөгөөд дараа нь цагдаагийн албан хаагч болж үүний хажуугаар тасралтгүй  өөрийгөө бэлтгэдэг байснаа онцолсон.

Түүний хамгийн өндөр амжилт нь 2022 онд Орегон мужийн Южин хотод болсон ДАШТ-д 2:11:39 секундээр 26-р байр эзэлсэн бөгөөд тэр үед 40 настай байжээ. Мөн энэ оны эхээр Шиамэний марафонд 2:13:59 секундийн амжилт үзүүлж, БНХАУ-ын Жиашинд болсон Азийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнд зургаадугаар байр эзэлжээ.

Б.Сэр-Од 1997 оноос хойш тус спортоор хичээллэж байгаа бөгөөд Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхны олимпод оролцох эрх авсан тамирчин юм. Мөн 2003 оноос хойш Монгол улсыг төлөөлж ДАШТ-д оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Энэ олон жил Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж бнадаа. Энэ хүнд шагнал урамшуулал өгөөсэй

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe