Чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн МУГТ Т.Тулга эх орондоо ирлээ

.Graph
2025-09-18

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  болж буй. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга мөнгөн медалт хүртсэн. Тэрбээр өнөөдөр (2025.09.18) эх орондоо ирлээ.

Түүнийг ирэх үед Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Саруул нар алба хаагчдын хамт тосон авч, хүндэтгэл үзүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe