Багшийн үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна

.Graph
2025-09-18

Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МБШУҮЭХ)-оос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх тэмцэл, хөдөлгөөн орон даяар өрнөж эхэлсэн талаар мэдээллээ.

Хүүхдүүдийн тэгш хүртээмж, боловсролын чанар болон нийт ажилчид багш нарын нийгмийн баталгаа хангагдахгүй байгаа асуудал болон багш нар хүнд нөхцөлд ажиллаж байгаа, хийсэн ажлаа шударгаар үнэлүүлж, тохирсон цалин хөлс авах, аюулгүй эрүүл орчинд ажиллах нөхцөл байдал хангагдаагүй зэрэг асуудлыг хөндөв.

Энэхүү боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлж 27 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, тэмцлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллана гэв.

Мөн энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр 12-16 цагийн хооронд жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байна. Жагсаал цуглааныг явуулж байгаа гол шалтгаан бол боловсролын салбарын багш нарын үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөг болгох шаардаж байгаад үндэслэгдэж байгаа юм.

Тус шаардлагыг биелэгдэх хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэв. 

Монголын Үйлдвэрчдийн Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Э.Тамир: Ирэх 2026 оныг боловсролын жил гэж нэрлэсэн боловч бодит байдал дээр боловсролын салбар болон төрийг үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх санаачилгыг Монгол улсын засгийн газраас гаргаагүй байгаа энэ үзэгдлийг МҮЭХ болон түүний олон мянган мянган гишүүд эрс эсэргүүцэж, шүүмжилж байна.  Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох салбар бол яах аргагүй боловсролын салбар. Шинэ залуу багшийн цалин одоогоор нэг сая дөрвөн зуун 80 мянган төгрөг байна. Тиймээс энэ цалингийн хэмжээг шударгаар үнэлж, нэмэгдүүлэх хүсэлтийг УИХ-д албан ёсоор хүргүүлж байна. 

72-р сургуулийн багш Чаминцэцэг: Миний хувьд 72-р сургуульд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Сарын сүүлд бүтэн цалингийн хэмжээгээ тооцоод үзэхэд татвар, шимтгэлээ хасаад 1.392.000 төгрөгийн гар дээр авч байна. Цалингийн хэмжээ ийм нөхцөл байдалтай байгаа учраас маш олон залуу сайн багш нар ажлаасаа гарч байна. Тиймээс ажилдаа хайртай эдгээр багш нарын цалинг нэмэгдүүлж өгнө үү хэмээн Боловсролын яамнаас хүсэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe