Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ онд багтан намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх шаардлагатай байгаа.
Ийнхүү голлох хоёр намын хурал цуглаан, даргаа сонгох асуудал шил дараалан хөндөгдөж буй.
АН-ын тухайд их хурлаараа даргаа сонгож, өнөөдөр УДШ батламжиллаа.
Үүнтэй зэрэгцэн МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 20-нд буюу бямба гарагийн 11.00 цагт хуралдах товоо гишүүддээ хүргүүлжээ.
Удирдах зөвлөлийн хурлаар бага хурлын товоо тогтоох асуудал голлон яригдаж, намын даргад нэр дэвшүүлэх гишүүдээ тогтох юм.
МАН-ын дүрмийн дагуу намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатартай өрсөлдөхөөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийлээд буй юм.
МАН-ыг удирдах зөвлөлд
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
- МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
- МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд
- МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
- МАН-ын нарийн бичгийн дарга Х.Алтай
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
- Шадар сайд С.Амарсайхан
- УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
- УИХ-ын гишүүн Т.Аубакир
- УИХ-ын гишүүн Ж.Батжаргал
- УИХ-ын гишүүн О.Батнайрамдал
- УИХ-ын гишүүн Э.Батшугар
- Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга П.Баттөр
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
- "Эрчист Монгол" ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер Э.Буяннэмэх
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- Ерөнхий сайд Г.Занданшатар
- УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаата
- УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат
- УИХ-ын даргын ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил
- УИХ-ын гишүүн Ч.Номин
- Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар
- Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж
- Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Оюунбилэг
- "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг,
- "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн
- УИХ-ын гишүүн Б.Тулга
- МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Уламбаяр
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
- Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар багтаж байна.
Сэтгэгдэл үлдээх