БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэл маргааш ажил хаяна

.Graph
2025-09-18

Д.Халиунаа

БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу баасан гарагт /2025.09.19/ ажил хаяхаар болсныг албан ёсоор мэдээлсэн.

Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм. 

Инчеон ОУНБ-ийн зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарна уу. 

Иймд тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчеон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг хүсье. 

Ажил хаях цаг: 9-р сарын 19-ны баасан гараг  

- Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00

- Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00

- Байгал орчны цэвэрлэгээ: 9-р сарын 19-ны 05:30 цагаас эхлэн 9-р сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe