Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-аас компанийн хувьцаа эзэмшигчдэд хандан анхааруулга мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “2025 оны 9 сарын 19-ний өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй байна.
Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025.09.12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаврыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
Мөн тус хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх