2025 оны Муайтай спортын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 10-20-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй.
Тус тэмцээний 12-13 насны охидын -58 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Гаруда академийн тамирчин Мэгддоржийн Буяндарь үрэл медаль хүртлээ.
Мөн түүнтэй хамт Монгол улсаа төлөөлөн:
- -34кг Галт дэвжээ клубийн тамирчин Баянжаргалын Жаргал,
- -40кг Галт Дэвжээ Кикбокс Муайтай клубийн тамирчин Далантайн Жавхлантөгс,
- -58кг Хэнтий аймаг Эрдэнэ тулааны спортын клубийн тамирчин Эрхэмбаатарын Хаш-эрдэнэ,
- -60кг жинд Гаруда академийн тамирчин Даваажаргалын Мөнх-од нар оролцож байгаа бөгөөд Дасгалжуулагчаар Монголын Муайтай спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гаруда Академийн дасгалжуулагч ОУХМ Б.Гантогтох ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх