Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч 9 сарын 21-нд тодорно

Ж.Номин
2025-09-19

“Miss World Mongolia 2026” буюу “Дэлхийн Мисс 2026” тэмцээнд оролцох үндэсний ялагч энэ ням гарагт тодорно. 

Тус тэмцээнд 90 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 12 охин шалгарсан юм. Оролцогч охид 3 сарын турш тайзны алхааны техник, гоо зүй, биеэ авч явах соёл, бүжиг, хөдөлгөөний эвсэл, мөн хувь хүний хөгжил, төсөл бичих, танилцуулах арга барил, санхүүгийн удирдлага, багийн ажиллагаа, англи хэлний сургалтуудад хамрагджээ. Мөн энэ хугацаанд авьяас, спорт, хүмүүнлэг, оюунлаг, фото, инфлюнсер миссийн шалгаруулалтуудад оролцжээ. 

“Miss World Mongolia-2026” хүмүүнлэг, гоо сайхны фестиваль нь “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” уриан дор “Хавдар судлалын үндэсний төв”-ийн “Хөхний төв”-тэй хамтран мэдээлэл сурталчилгаа, хандивын олон талт үйл ажиллагаа явуулах бөгөөд “Miss World Mongolia-2026” финалын тоглолтын үеэр хандив цуглуулж, олон улсын стандарт бүхий, үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн тав тухыг хангасан  “Хөхний төв” байгуулахаар болжээ.

Тэмцээний ялагчийг 2025 оны 9 сарын 21-ний ням гарагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тодруулна. 

Ташрамд, тус тэмцээнд Graph.mn сайтын сэтгүүлч Б.Сувданзаяа оролцож байна. 

Сэтгэгдэл үлдээх

Solongo demjij bgashuu

Bayartungalag

Дэмжих үү?

0 0

#9 дэмжиж байгаа шүү

Анужин

Дэмжих үү?

0 0

Хөөрхөн охихийгоо дэмжиж байгаа шүү амжилт хүсье #9

Лхагвасүрэнгийн Туяацэцэг

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe