Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын дотоод хэргийн салбарт хамтран ажиллаж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд Дэлхийн Олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцох урилга ирүүлсэнд талархлаа илэрхийлээд, “Энэхүү форум нь дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны гарц шийдлийг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч яриа, хэлэлцээ өрнүүлэх чухал талбар” болсныг тодотголоо.
Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжиж, тэр дундаа хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа мөн тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Талууд “2022-2026 онд Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт үр дүнтэй байгааг харилцан сайшааж, 2026-2030 онд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг бүхий л түвшинд хамгаалахад чиглэсэн хөтөлбөрийг шинэ агуулгаар баяжуулан шинэчлэн байгуулахаар тохиролцов.
Үүнд:
Түүнчлэн харьяа байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тавьсан санал хүсэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх