Монголын цахим спортын холбоо тамирчдад 200 мянган долларын өртэй

.Graph
2025-09-19

Монголын цахим спортын холбоо (Mongolian Esports Association) нь Монгол Улсад 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 

Энэ оны гуравдугаар сард “Asian Masters Qualifier for PGL Bucharest”, дөрөвдүгээр сард “Nomadic Master Spring 2025” зэрэг тэмцээнүүд Улаанбаатарт хотод болсон.

Тус тэмцээн дууссаны дараа зохион байгуулагч талаас тэмцээний нэвтрүүлэгчид болон, багуудын шагнал болох нийт 200 мянган долларыг төлөөгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Төлбөрийг тэмцээн дууссанаас хойш 90 хоногийн дотор өгөх ёстой ч тав гаруй сар өнгөрчээ. Энэ нь тус тэмцээнд оролцсон тамирчдын бухимдлыг төрүүлээд байна.

Харин Монголын цахим спортын холбооноос энэ оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахаа мэдэгджээ. Мөн Гүйцэтгэх захирал Э.Ганбаатар нь "Монгол Улсад бооцоот сайтуудыг хориглосон зэрэг шалтгааны улмаас ийм асуудал үссэн" хэмээн тайлбарлалаа.

Шинжээчид уг үйл явдлыг Монголын цахим спортын салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Ugaasaa luiwarchid doo naa hed chini

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe