Монгол Улсын Их хурал төсвийн асуудлаар хоёр дахь хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудал болон хил холболтын асуудал түлхүү яригдлаа. Гишүүдийн дийлэнх нь энэ удаагийн төсвийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бодит үнэнд дөхсөн төсөв хэмээн санал нэгдэв. Харин тодорхой бүлэг гишүүд эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг орхигдуулсан талаар шүүмжтэй хандлаа. Улмаар өглөө 10 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг 17 цаг 30 минутад өндөрлөсөн.
Учир нь төрийн ордонд АТГ-ын хоёр мөрдөгч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд ажиллагаа явуулсан тул Ардчилсан намын бүлгээс төсвийн хэлэлцүүлэг дээр аваад байсан завсарлагааг үргэлжлүүлэх санал гаргалаа. Ингээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гурав хоногийн хугацаанд завсарлага авахаар шийдвэрлэлээ. Төсвийн хэлэлцүүлэх ирэх нэг дэх өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх