Серби улсын Белград хотноо зохион байгуулагдаж буй “Fissure playground 2” тэмцээний аваргын төлөө тоглох Grand Final шатад "The Mongolz" баг шалгарлаа.
Уг тэмцээн энэ сарын 12-оос хойш үргэлжилж буй ба маргааш "The Mongolz" багийн эсрэг FURIA эсвэл Falcons багийн аль нэг нь тоглох юм байна.
Энэхүү тэмцээн 1,250,000 ам.долларын шагналын сантай аж.
“Fissure playground 2” тэмцээнд оролцож буй 16 багаас “The Mongolz” чансаагаараа тэргүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх