Кандитат: Ардчилсан намын бүлгийг хэн нь амьтай байлгаж чадах вэ

Б.Энхтулга
2025-09-22

Ардчилсан намын дарга албан ёсоор сонгогдсоноос хойш УИХ дахь намын бүлгийн даргын асуудал яригдаж эхэлсэн. Учир нь бүлгийн дарга О.Цогтгэрэл намынхаа даргаар сонгогдсон учраас орны хүнийг нь сонгох ёстой. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын ээлжит бүлгийн хурал төрийн ордонд 10:00 цагаас эхэлнэ. Энэ хурлаар бүлгийн гишүүдийн саналаар шинэ бүлгийн даргаа сонгож магадгүй байна.

Кандитат #1 Лу.Гантөмөр

Албан тушаалыг авч болдог бас өгч болдог гэдгийг яруу тодоор харуулсан түүнийг дараагийн бүлгийн дарга болох тухай яригдаад эхэлсэн. Байж болох дүр. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн засагт хамтарснаас хойш олон нийтэд муу нэртэй болсон ч намдаа нөлөөтэй хэвээр байгаа. Улсын эрх ашгийн төлөө хамтарсан засгийн сайдууд нь хэд хэдэн томоохон төслүүдийг эхлүүлж Ардчилсан нам ажил хийж чаддаг гэдгээ харуулаад амжсан. Тэр гавьяаг нь дараа дараагийн засаг хүртээд явах байх. Хүчтэй бөгөөд ухаалаг сөрөг хүчин байх бүлгийг удирдах мэдрэмжтэй хүмүүсийн нэг нь Лу.Гантөмөр. 

Кандитат #2 Ж.Баярмаа

Намын даргад нэр дэвшсэн ганц эмэгтэй нь. УИХ-д орж ирсэн нь саяхан л болохоос биш нийтийн дунд яригдаж байгаа шиг залуу улс төрч биш. Намдаа багагүй хугацааг өнгөрүүлчихсэн Ардчилсан намын дэд дарга. УИХ-д нэг жилийг өнгөрөөж байгаа ч өөрийн өнгийг ч тодорхойлоод амжсан билээ. Намын бүлгийн даргад яригдаж байхыг бодоход намын гишүүд нь бүлгийг удирдаад явж болохоор дүр гэж харж байгаа бололтой.

Кандитат #3 Ч.Лодойсамбуу

Хонхны дуугаар иргэдийн зоригийг бадрааж төрийн ордны босго давсан улс төрч. Одоогийн бүлгийн дэд дарга. Түүний хийдэг улс төр цаг нь таарч хэвээ олж байна гэдэг шиг л амжилттай явж байгаа. Ардчилсан намын амьд улс төр хийдэг хэдхэн залуу гишүүдийн нэг тэрээр хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг юм. 

Кандитат #4 Б.Пүрэвдорж

Шинэ бүлгийн дарга О.Пүрэвдорж байж магадгүй тухай мөн яригдсан. Гэхдээ УИХ-ын дэд дарга учраас давхардуулахгүй болов уу. Намын даргад өрсөлдөж эхний тойргоос нэрээ татсан тэрээр чуулганы хурал дээр элдвийн юм ярьж хүн инээлгэх үедээ инээлгэж, уурлуулах үедээ уурлуулж явдаг нэгэн. Гэхдээ тойргийн ахмадууд нь түүнд нугасгүй. Тэд нарынхаа хөгшин гремикс нь л гэсэн үг. УИХ-ын дэд дарга тэрээр бүлгийн даргаас холуур өнгөрөх байх. Гэхдээ юм яаж ч эргэж магадгүй. 

Кандитат #5 Х.Тэмүүжин

Улс төрд ёстой туг ч бариад тугал ч хариулаад явж үзсэн хүмүүсийн нэг. Намын хуучин дүр. Түүнийг болоход дургүйцэх хүн байхгүй ч дуртай байх хүн ч байхгүй байх. Бүлгийн дарга болох тухай яригдаж байхыг бодоход намын шинэ улс төрийн төлөвлөгөөнд түүний нэр дээгүүр байгаа бололтой. Х.Тэмүүжин бүлэг удирдвал Ардчилсан намын улс төр жаахан унах тал руу хазайх нэг гэмтэй. Бусдаар хийгүй, гэмгүй улс төрч.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe