Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол нэгдэв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл Монгол-Солонгосын ‘Чухал эрдэс ба уул уурхайн форум’-д оролцож байна.
Форумын үеэр олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын төлөөллүүд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн Монгол Улс Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай хамтарч ажиллахаар боллоо.
Түүнчлэн форумын үеэр БНСУ-тай дараах салбаруудад хамтран ажиллахаар болжээ. Үүнд:
Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудаас хөрөнгө оруулалт татах, шинэ гарц нээх талаар онцлон анхаарч байна. Энэхүү форумыг БНСУ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байгаагаар онцлог юм.
Сэтгэгдэл үлдээх