Архангай аймгийн Ихтамир суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдлаа

.Graph
2025-09-22

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт  боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр  боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.

Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилжээгээр хариу эерэг гарчээ.

Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны 9 сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг  төхөөрөхөд оролцсон аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe