Орон сууц борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгохоор Өргөдлийн байнгын хороо дэмжлээ

.Graph
2025-09-22

Иргэдэд дарамт үүсгэж буй татварын бодлогыг шинэчлэхээр УИХ дэмжихээ илэрхийлээд буй.

Өргөдлийн байнгын хороо иргэн О.Батхүүгээс санаачилсан "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татвар буюу Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох" өргөдлийг дэмжлээ.

Уг өргөдөл petition.parliament.mn нийтийн өргөдлийн цахим талбарт 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  байршиж, нийтдээ 100 306 иргэний дэмжлэг авсан.

УИХ-д шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг холбогдох албаны төлөөллийг байлцуулан дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн манай татварын судалгаа, мэдээлэл хэт ерөнхий байгаа нь бодлогын шийдвэр гаргахад асуудлыг бодитоор харах боломж бий болгохгүй байна хэмээн шүүмжилсэн.

Дээрх татварыг хэчнээн иргэн, ямархуу нөхцөл байдлын улмаас төлж байгаа талаарх нарийвчлан судлах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Орон сууцаа авахад нэг ч дэмжлэг туслалцаа аваагүй бхад өөрийн юмаа зарахад яах гэж 2% авах ёстой н бээ!Болиулмаар байна даварсын бээ

Ц.Оюунцэцэг

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe