“Datamon” судалгааны байгууллагын “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа 2025”-д Монгол Улсын боловсролын системийг муу гэж үнэлсэн иргэдийн тоо сүүлийн таван жилд 4.7 хувиар өссөн талаар дурджээ.
Завсрын, шилжилтийн, шинэ үеийнхний хувьд залуужих тусам боловсролын систем муу гэж үнэллээ. Харин 1964 оныг хүртэл социалист үеийнхний хувьд боловсролын систем сайн байгаа гэж үзсэн иргэдийн тоо өссөн байна.
Тус судалгааны хүрээнд Монгол Улс 2050 он гэхэд дэлхийн өндөр хөгжилтэй орон болж, Монголчууд сайхан амьдарна гэдэгт 2020 онд хоёр хүн тутмын нэг нь итгэдэг байсан бол энэ үзүүлэлт 2025 онд 14.8 хувиар буурчээ.
Мөн улс орны ирээдүй сайхан болно гэдэгт итгэлгүй байгаа иргэдийн тоо сүүлийн таван жилд 11.7 хувиар өсжээ.
Ингэснээр иргэд улс оронд итгэх итгэлээ алдсаар байна.
Сэтгэгдэл үлдээх