Калифорни мужийн Лос Анжелес хотод энэ сарын найманы өдөр холливудын дуучин D4VD(тайзны нэр)-ийн Тесла загварын машинаас эмэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарсан. Тухайн өдөр журмын хашаанд байсан машинаас эвгүй үнэр үнэртсэн гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийжээ. Шалгалтын үеэр гялгар уутанд боосон эмэгтэй хүний цогцос гарж ирсэн бөгөөд шинжээчид цогцсыг ойролцоогоор тав орчим хоног байсан хэмээн дүгнээд байгаа юм. Мөн хэрэг үйлдэгдсэн машин дуучин D4VD-ийн эзэмшилд байсан бөгөөд хохирогч сураггүй алга болсон 15 настай охин байсныг тогтоожээ.
Интернэт хэрэглэгчид хохирогч охин болон D4VD хоёр үерхлийн харьцаанд байсан олон нотолгоог гаргаж ирээд байна. Харин одоогоор цагдаагийн байгууллага болон дуучны зүгээс энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.
Хэрэгт холбогдоод буй дуучин D4VD буюу Дэвид Энтони Берк нь өдгөө 20 настай, “Here with me” болон “Romantic Homicide’’ дуугаараа хөгжмийн ертөнцөд танигдсан залуу од юм.
Сэтгэгдэл үлдээх