АНУ H-1B визний хураамжаа $100,000 болголоо

Д.Халиунаа
2025-09-23

H-1B визний ангилал нь АНУ-д мэдээллийн технологи, инженерчлэл, эрүүл мэнд шинжлэх ухаан, бизнес санхүү зэрэг мэргэжилтнүүд авахад ашиглагддаг түр хугацааны виз юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагаас эхлэн энэхүү визний хураамжийг 100 мянган доллар болгох шийдвэрийг гаргалаа. Энэ хураамж өмнө нь компани болон нөхцөлөөс хамаарч 1700-4500 доллар байсан ба үүнээс хэд дахин огцом өссөн үзүүлэлт юм.

Энэхүү шинэ журам гарснаар АНУ-д ажиллах хүсэлтэй гадаад мэргэжилтнүүд болон компаниуд томоохон хүндрэлтэй нүүр тулаад байна. Харин засгийн газар энэ шийдвэрээ Америкийн ажилчдаа хамгаалж, ажлын нөхцөлийг сайжруулах бодлогод нийцүүлсэн гэж үзэж байна. 

АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албаны(USCIS) мэдээллээс харахад ирэх жилийн H-1B виз хүсэгчдийн тоо 359,000 болж буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь визний бодлого, хураамжийн нэмэгдэлтэй шууд холбоотой. 

Визний хураамжийг нэмэгдүүлсэн нь виз хүсэгчдийн тоог бууруулж, жижиг компаниудын оролцоог хязгаарлаж, АНУ хөдөлмөрийн зах зээлд том компани, өндөр ур чадвартай ажилчин төвтэй тогтолцоог бий болгож байна. Гэвч  тус шийдвэр урт хугацаандаа АНУ-ын технологийн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe