Өнгөрөгч 7-р сарын 18-19-нд шилжих шөнийн 03:45 цагийн орчимд “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд Д.С-ийг бүлэглэн зодсон хэрэг гарсан.
Тус хэрэгт холбогдоод байсан “Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг өчигдөр /2025.09.23/ Монголд авчирчээ.
Тэрбээр 7 сарын 20-21-нд шилжих шөнө хилээр гарсан бөгөөд 7 сарын 27-нд буцаж ирнэ гэсэн боловч хэлсэн хугацаандаа ирэлгүй, улс дамнан оргон зайлсан юм. Тэгвэл түүнийг ийнхүү хилээр гарснаас нь хойш 2 сарын дараа буюу 64 өдрийн дараа Тайландаас баривчилж, Монгол Улсад авчирчээ.
Одоогоор түүнийг саатуулсан байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас баривчлах, таслан сэргийлэх саналаа прокурорын байгууллагад гаргаад байна.
Ташрамд, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэрэг прокурорын хяналтад байгаа бөгөөд Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын цагдан хориог энэ сарын 17-нд цуцалж, сулласан. Харин Ц.Санжаачойпэлийн цагдан хорио дуусаагүй байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх