НЭМҮТ: 31 өрхийн 81 иргэн угаартаж, 3 иргэн нас барлаа

.Graph
2025-09-23

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс 2025 оны 9 сарын 23-ны өдрийн Угаарын хийн хордлогын тоон мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал, 9 сарын 23-ний өдөр НЭМҮТ-д угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 81 тохиолдол, нас барсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-үүдэд нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж авсан бол 2 өрхийн 3 иргэн нас барсан байна.

Иймд иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж, бороотой өдрүүдэд яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe