Т.Оюунбаяр: Хүний амь насыг үгүй хийчхээд хоёрхон жилийн ял авч байна. Чамайг ертөнцийн хууль шийтгэх болтугай

.Graph
2025-09-23

Өнгөрөгч оны долоодугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Улсын начин Ө.Батзул зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл тус хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж, осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ.  

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн 27.10.3 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” хэрэгт буруутган, 2 жилийн хорих ял оноосон байна. 

Тэгвэл талийгаач Ө.Батзул начны эхнэр Т.Оюунбаяр “Тийм ээ хүмүүс ээ. Надад хэлэх ч үг олдохгүй байна. Хүний амь насыг үгүй хийчхээд хоёрхон жилийн ял авч байна. Чамайг ертөнцийн хууль шийтгэх болтугай” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe