H-1B визний өөрчлөлт Канад улсад боломж авчирч магадгүй

Д.Халиунаа
2025-09-24

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп H-1B ангиллын визний хураамжийг 100 мянган доллар болгож өөрчилсөн. Энэ шийдвэр нь тус улсад ажил хайж буй өндөр боловсролтой гадаадын иргэдийн боломжийг хязгаарлах төлөвтэй байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ-ын их дээд сургуулийг төгсөж, тус улсад удаан хугацаагаар ажиллахаар найдаж байсан төгсөгчдөд хамгийн хүнд цохилт болсон. Харин энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор томоохон бизнесменүүд болон хуульчид Канад улс энэ мөчийг ашиглаж үүд хаалгаа нээхийг уриалж байна. 

Трампын засаг захиргаа H-1B визний хураамжид өөрчлөлт оруулснаар үлдсэн чадварлаг ажилчдыг татах төлөвлөлтөд Канад улсын Ерөнхий сайд Марки Карни ихээхэн анхаарлаа хандуулж буй бололтой. Тэрээр даваа гарагт Нью-Йорк хотын гадаад харилцааны зөвлөлийн өмнө хэлэхдээ “Бид өөрсдийн судалгаа болон хиймэл оюун ухааны чадвараа энд онцолмоор байна. Гэхдээ чадварлаг ажилчид ихэвчлэн АНУ-ыг зорьдог. Би та бүгдийн визний журамд өөрчлөлт оруулсныг ойлгож байна” гэж хэлжээ.

H-1B-ийн визний олон зуун мянган өндөр ур чадвартай мэргэжилтнүүд дараагийн шинэ газраа хайж байна. Харин энэ нь Канад улс байж магадгүй юм. Улс орны бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ашгийн бус байгууллага болох “Build Canada” энэ даваа гарагт Канадыг хурдан хөдлөхийг уриалсан санамж бичиг гаргажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe