Голомт банк болон Гадаад харилцааны яамны санаачилгаар 2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улс дахь Элчин сайдын яамд хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү нөхөрсөг тэмцээн нь Монгол Улсад өөрийн улсаа төлөөлөн суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид болон ажилтан, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн нөхөрсөг тэмцээнд Элчин сайдын яамд болон НҮБ, AmCham Mongolia зэрэг нийт 18 байгууллагын, 270 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тамирчид хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөг болон газрын теннис гэсэн 3 төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
13 дахь удаагийн элчингүүдийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний шилдгээр:
Хөлбөмбөгийн төрөлд:
3x3 сагсан бөмбөгийн төрөлд:
Газрын теннисний төрөлд:
Хурд хүч, авхаалж самбаагаа сорин ШИЛДЭГ-ээр шалгарсан нийт баг, тамирчдад багт баярыг хүргэе!
Нэмж дурдахад өнгөрсөн жилийн нөхөрсөг тэмцээний үеэр Горхи тэрэлжийн цогцолбор газарт “Элчин төгөл”-ийг байгуулж, жил бүр мод суулган, тарьж ургуулахаар тогтсон билээ. Энэхүү уламжлалын дагуу энэ удаагийн тэмцээнд оролцсон элчин сайд нар 12 гацуур модыг шинээр суулгаж, “Элчин төгөл”-ийг баяжуулахад хувь нэмрээ орууллаа.
Сэтгэгдэл үлдээх