Б.Энхбаярын дурдсан ноцтой мэдээллүүд

.Graph
2025-09-25

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр NTV телевизийн "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо. Тухайн нэвтрүүлэгт Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ нарын талаар ноцтой мэдээллүүдийг ярисан юм. Түүний дурдсан зарим мэдээллүүдийг дор дурдаж байна. 

Нүүрсний үнэ: Хил холболтын ажлын нүүрсний гэрээний үнийн дүнг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэж байсан тухайлбал “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ийн дарга байх үед илгээжээ.

Нүүрсний үнийн асуудал: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу нүүрсний үнийг биржийн арилжааны дундаж үнийг баримтлан тогтоох ёстой.

“Чайна Энержи групп” компанийн зүгээс нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу тогтох нүүрсний үнэ нь зах зээлийн үнэтэй ойр байх, түүнийг төлөөлөх чадвартай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрс худалдах, худалдан авах гэрээнд биржийн арилжааны дундаж үнийг баримтлах байр суурийг хатуу баримталсан бөгөөд хуулиас гадуур шалгуур тогтоох боломжгүй гэдгийг мэдэгдэж “Чайна Энержи групп” компаниас тавьсан дээрх саналыг хүлээн аваагүй. Улмаар нүүрсний үнийг биржийн арилжааны жигнэсэн дундаж үнээр тогтоох саналыг “Чайна Энержи групп” компани хүлээн зөвшөөрөөд байна.

Нүүрсний үнийн хөнгөлөлт: Талууд урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тул 5 хувийн нүүрсний үнийн хөнгөлөлт эдлэх саналыг “Чайна Энержи групп” компани тавьсан. Долоон удаагийн хэлэлцээр хийгээд 95 ам.доллароор зарж болох нөхцөлд хүргэсэн байтал 53 ам.доллароор зарах гэрээ хийсэн нь Засгийн газрын алдаа байсан гэдгийг дурдлаа.

Viber chat: Нүүрсний хэргээр ял эдэлж байгаа Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан руу Viber-аар мессеж бичсэн тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярив.

Б.Ганхуяг: Тавантолгойн бүлэг ордын “Бор тээг” дээр сенсаци хийж авах ажиллагаа тодорхой хүмүүсээс болж бүтэлгүйтэж болзошгүй байна. Та анхаарч өгөөч. Та бид хоёрын олон жил төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх гээд байна.

Гэвч энэ бичсэн мессеж нь МАН-ын яг адилхан нэртэй н.Амарбаясгалан гэх нэртэй гишүүн рүү андуурч очсон гэв. Улмаар цагдаагийн газраас түүний гэрт нэгжлэг хийж утсыг нь хайсан байна.

“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үхэл: 30 сая ам.долларын авлигын баримтыг сонсгол дээр гаргасан. Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжав “Админерал” ХХК-ийн санхүүгийн дарга Ц.Чулуунзагдын эхнэр гэх хоёр хүн хятадуудаас 30 сая ам.доллар бэлнээр хүлээж авсан. Хятадуудаас мөнгө авсан баримт дээр Ц.Лхамжав, Ц.Чулуунзагдын эхнэр хоёрын гарын үсэг байдаг. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хасбаатар амьд байх үедээ нүүрсний сонсголд гэрчээр ороход бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хасбаатар авлигын хэргийн гол гэрч. Гэвч кэмп дээрээ унтаад сэрээгүй. Дараа нь чандарласан гэх зүйлийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярив.

Хасбаатарын Товч.мн сайт: Д.Амарбаясгалангийн дүү болон “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хасбаатар нар Товч.мн сайтыг үүсгэн байгуулж хувь эзэмшдэг талаар дурдав. Тухайн сайт руу сонгуулийн өмнө шинэ хоршоогоос олон зуун сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэр гарсан мөнгө нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг харлуулах ажилд зарцуулагдсан гэв.

“Гэрэгэ тауэр”-ийн дээрэм: “Гэрэгэ тауэр”-ийн 50 хувийг Б.Баатар 50 хувийг Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг. Тухайн оффисийг дээрэмдэж авсан тухай ярив. Өмчийн эзнийг цагдан хорьж байгаад хэрэг үүсгэнэ гэх шахалтад оруулаад зээлийн гэрээ гэсэн халхавчаар хэлцэл хийсэн. Тэр гэрээнд хотын төвийн А зэрэглэлийн өндөр үнэтэй барилгын мкв-ийг 3 сая 500 мянган төгрөгөөр тооцсон. Ингээд 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газар огцруулах жагсаалын үеэр шилжүүлсэн гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe