Дуучин Rihanna-ын гурав дахь хүүхэд мэндэллээ

.Graph
2025-09-25

Холливудын алдарт дуучин Rihanna(Robyn Rihanna Fenty) гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрээр энэ сарын 13-нд амаржсан бөгөөд өчигдөр буюу лхагва гарагт шинэхэн мэндэлсэн Rocki Irish Mayers охинтойгоо хамт байгаагаа өөрийн инстаграмм хуудсаараа хуваалцлаа. Фэнүүд энэ мэдээг сошиал дээр баяр хөөртэйгөөр угтан авч, зарласнаас хоёрхон цагийн дотор 5 сая гаруй лайк цугларчээ

Урлагийн салбарт нөлөө бүхий дуучин Rihanna өнгөрсөн хавар болсон “Met Gala 2025” шоуны үеэр гурав дахь хүүхдээ тээж буйгаа зарлаж байсан. Тэрээр 2020 онд реппер A$AP Rocky-той гэрлэж RZA Athelston, Riot Rose хэмээх хоёр хүүтэй байсан бол ийнхүү гурван хүүхдийн аав ээж боллоо.

Барбадосын гүнж Rihanna энэ оны 8 сарын анхны 29-нд анхны цомгоо гаргасны 20 жилийн ойг тэмдэглэсэн юм. Энэ мэдээлэлд дагагчид нь баяр хүргэхийн зэрэгцээ түүний шинэ уран бүтээлийг хүлээж буйгаа илэрхийлсэн. Түүний хамгийн сүүлийн цомог болох "Anti" гарснаас хойш 10 жил өнгөрөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe