Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2025.09.25/ NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлгийн 62 дахь дугаарт оролцсон. Тухайн нэвтрүүлэгт Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ нарын талаар ноцтой мэдээллүүдийг ярьсан юм. Тэгвэл уг нэвтрүүлгийн дараа хэн ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Б.Энхбаярын дурдсан ноцтой мэдээллүүд
Эсрэг
Дэмжсэн
2025-09-25
Б.Энхбаяр гишүүнд баримт байгаа бол өнөөдрийг хүртэл гаргаж ирэх зөндөө л боломж байсан шүү дээ. Хардаж болно… МАН-ын даргын сонгууль угтаж улс төр хийж болохгүй.
Хууль зүйн сайд байсан хүн би бодохдоо гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Б.Энхбаяр, олон жил улс төрөөр явж санаа суусан Ардын намын бүтээгдэхүүн, мэргэжлийн хуульч. Тэгэхээр хий гаргана л гэж байхгүй. Ярихаасаа өмнө бүх баримтаа олоод, шалгаад, нийлүүлээд, баталгаажуулсан л гэсэн үг.
Төрөлхийн донгио хүн ойлгохоор баримттай юутай нь ярив. Монгол улсын хөгжлийг ирээдүйд гацаагаад зогсохгүй ноцтой хорлосон олон зүйлийг хийсэн байх магадлалтай олон баримтууд дэлгэгдлээ!
Хамгийн хүчтэй сөрөг хүчин ажиллаж эхэллээ. Б.Энхбаяр гишүүнд баяр хүргэе.
Бохир улс төрөө зүгээр ч хийчихгүй, мөрөөрөө яваа хэвлэл рүү дайрч, гүтгэж дээрэлхэж амыг нь барьж болдог гэж бодвол эндүүрэл шүү. Яасан муухай өстэй хүн бэ..!
жэнко+данк+амарбаясгалан+херо+амундра нар 1 бүлэглэл, 1 түрийвчтэй, “Нүүрсний хулгай-1,2” зохион байгуулагчид мөн ажээ. Баярлалаа Баттөмөрийн Энхбаяр гишүүнээ
Б.Энхбаяр худлаа ярихгүй гэдэгт 100 хувь итгэж байна.
Өөр хоорондоо өстөн мэт дайсагналцаж, нэгнээ барьж хорьж, хуваагдан хорлогдох бүрд нь бусад намуудад хүч дэм өгч, төрийг цомхотгох, төсвийг бууруулах ажлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж МАН суларч, нэг намын дарангуйллаас холдоно. Алалцаад бай.
Хулгай, луйвар нь илэрчих гээд хоорондоо үзэлцэж байна гэж би эрт хэлсэн дээ.
МАН-ын хагарлыг Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр, Б.Батцэцэг тэргүүтэй хов зөөж амиа зогоодог хүмүүс бий болгосон. Б.Энхбаярын хоёр байтугай 20 нүүрийг удахгүй харах болно.
Сэтгэгдэл үлдээх