Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүгийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Мэдээлэлд, "Эрлийн баг 16 цагийн үед хоёр настай хүүг алга болсон газраас 3-4 км зайд олсон. Хүүгийн цогцыг одоогоор бүрэн шинжилж дуусаагүй байгаа тул нөхцөл байдлыг хэлэх боломжгүй. Хэргийн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлж байна" гэв.
Мөн тус эрлийг үеэр алга болсон 46 настай иргэн одоогоор олдоогүй байгаа ба эрлийн баг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх